Улаанбаатар–Бусан чиглэлд долоо хоногт 9 удаа нислэг үйлдэх боломжтой болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас томилогдсон агаарын тээвэрлэгчид Улаанбаатар–Бусан чиглэлд долоо хоногт 9 удаагийн давтамжтай нислэг үйлдэнэ.
Түүнчлэн, Инчеон, Гимпо, Бусан хотоос БНСУ-ын бусад газар нутаг дээрх орон нутгийн 5 чиглэлд суудлын хязгаарлалтгүй, долоо хоногт 15 удаагийн давтамжтай нислэг үйлдэх боломжтой боллоо. Монгол Улс, БНСУ-ын Агаарын тээврийн удирдах байгууллагуудын төлөөлөгчид хоёр улс хоорондын агаарын харилцааны тухай уулзалт хэлэлцээг Сөүл хотноо энэ сарын 22-23-нд зохион байгуулах үеэр энэхүү харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Монгол Улсын Засгийн газар 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласны хүрээнд тус санамж бичгийг байгуулснаар бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон дэмжлэг болох аж.
Хоёр улсын агаарын тээврийн удирдах байгууллагуудын
хооронд өмнөх уулзалтуудаар
Монгол–Солонгос хоорондын нислэгийн давтамж, суудлын багтаамжтай уяж тооцдог
байсныг халж, Улаанбаатар–Сөүлээс бусад чиглэлд дан давтамжаар тооцох нөхцөл
бүрдүүлснээр хоёр орны хоорондох
агаарын хэлэлцээр илүү нээлттэй болж, эдийн засаг, аялал жуулчлалын түншлэлд ач
холбогдолтой болсныг ИНЕГ мэдээлэв.
Монгол Улсын төлөөлөгчдийг ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа, БНСУ-ын төлөөлөгчдийг Газар, дэд бүтэц, тээврийн яамны Олон улсын агаарын тээврийн хэлтсийн дарга Шим Жиёон ахлан ажиллажээ.
Хугацаа |
Чиглэл |
Өмнөх |
Өөрчлөлт |
БНСУ-ын газар нутаг дээрх орон нутгийн нисэх
буудал (жилээр) |
Улаанбаатар – Бусан |
1 нислэгт 200 суудал / 7 хоногт 6 нислэг |
7 хоногт 9 нислэг Суудлын хязгаарлалтгүй |
Улаанбаатар – Дэгү Улаанбаатар – Чонжү Улаанбаатар – Муан |
3 цэг, 1 нислэгт 200 суудлаас бага / 7 хоногт 3 нислэг |
5 цэг 7 хоногийн 15 нислэг Суудлын хязгаарлалтгүй |
|
Монгол Улсын газар нутаг дээрх орон нутгийн нисэх
буудал (жилээр) |
- |
- |
5 цэг 7 хоногийн 15 нислэг Суудлын хязгаарлалтгүй |
Өвлийн улирал (10
– 5 сар) |
Улаанбаатар – Инчеон |
7 хоногийн 3,350 суудал / 7 хоногт 12 нислэг |
Өмнөхтэй адил |
Зуны улирал (6 –
9 сар) |
7 хоногийн 6,000 суудал / 7 хоногт 22 нислэг |
Өмнөхтэй адил |