НАТО-д элсэх Шведийн хүсэлтийг Унгарын парламент баталлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-02-27 09:09:19

БУДАПЕШТ, 2024 оны хоёрдугаар сарын 27 /BBC/. Унгарын парламент НАТО-д элсэх Шведийн хүсэлтийг баталснаар тус улсыг Умард Атлантын эвсэлд элсэхэд учирч байсан сүүлчийн саад ариллаа.


Унгар улс НАТО-гийн гишүүн 31 орноос Шведийн хүсэлтийг баталсан сүүлчийн улс боллоо. Энэ асуудлаар санал хураалт явуулахаа удаан хугацаагаар хойшлуулсан өөр нэг улс болох Туркийн парламент өнгөрсөн нэгдүгээр сард Унгарыг элсүүлэхийг зөвшөөрсөн юм.


Унгарын парламентын 188 гишүүн Шведийн хүсэлтийг батлахыг дэмжсэн бол зургаан хүн эсэргүүцжээ. Санал хураалтын дараа Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссон улс орных нь хувьд энэ өдрийг түүхэн өдөр хэмээн мэдэгдлээ. “Өнөөдөр бол түүхэн өдөр. Одоо НАТО-гийн бүх улсын парламентууд парламентууд Шведийг НАТО-д элсүүлэхээр санал хураалт явууллаа. Швед улс Европ-Атлантын аюулгүй байдлыг мөр зэрэгцэн хамгаалахад бэлэн байна” гэж У.Кристерссон Х сүлжээнд бичжээ.


Өнгөрсөн баасан гарагт Унгарын Ерөнхий сайд В.Орбан Шведийн засгийн газрын тэргүүн У.Кристерссон-той уулзсан ба Унгарын тал Шведээс Jas-39 Gripen сөнөөгч онгоцуудыг худалдан авах гэрээ байгуулсан байна. 

 

200 жилийн турш төвийг сахисаар ирсэн Швед улс 2022 онд Оросын цэрэг Украинд халдан довтолсны дараа Финландын хамт НАТО-д элсэх хүсэлтээ гаргасан юм.



Холбоотой мэдээ