Украины өр 70.5 тэрбум долларт хүрчээ

Дэлхийд | Эдийн Засаг
nyamtulga@montsame.mn
2015-10-07 15:26:36

КИЕВ. /TASS/. Украины өр сүүлийн найман сард 18.5 тэрбум доллароор өсөж, наймдугаар сарын 31-ны байдлаар 70.5 тэрбум долларт хүрсэн  тухай тус улсын Сангийн яам мэдэгдэв.

Украины нийт өр 70.5 тэрбум долларт хүрсэн байна гэж яам мэдэгдэлдээ дурджээ.

2015 оны байдлаар тус улсын нийт гадаад өр 46 тэрбум доллар, дотоод өр нь 24 тэрбум доллар байна.

Украины мөнгөн тэмдэгтийн ханш унаж байгааг Сангийн яам мэдэгдэлдээ дурдаад, 2015 оны 1-8 дугаар сарын хооронд өрийн хэмжээ 18.5 тэрбум доллароор өссөнийг мэдэгджээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд