АНУ-ын Сиэтл хотод буудалцаан болж 4 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-09-24 12:16:18

ВАШИНГТОН. /BBC/. Худалдааны төвд буудалцаан болж, дөрвөн хүн амиа алдсан хэрэг гарлаа гэж АНУ-ын Вашингтон муж улсын цагдаагийн газраас мэдээллээ. Буудалцаанд оролцсон нэг этгээд хэргийн газраас зугтсан байна.

Буудалцаан өчигдөр орой Сиэтл хотын хойд хэсгийн Бурлингтон дүүргийн “Cascade” худалдааны төвд болжээ.

Хэргийн газраас зугтсан этгээд саарал хувцастай байсан бөгөөд түүнийг эрэн сурвалжилж байна гэж цагдаагийн газраас мэдэгдэв. Хамгийн сүүлд хэрэгтэн муж хоорондын хурдны замыг чиглэн алхаж байсан нь камерт буусан байна.

Уг хэрэгт хэчнээн хүн оролцсон нь хараахан тодорхойгүй байна гэж мэдэгдэлд дурдав.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ