Ноолуур кг нь 100-112 мянган төгрөгийн үнэтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-08-14 13:07:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Малчин лавлах-109” мэдээллийн төвийн мэдээгээр наймдугаар сарын 14-нд нийслэлийн “Хүчит шонхор” Дэнжийн 1000-ын захад ямааны мах бөөний үнээр кг нь 6000-8000 төгрөгийн үнэтэй байна.


"Хүчит шонхор" захын үнэ ханш:

  • Жижиглэнгээр ямааны ястай мах кг нь 9000-10.000 төгрөг, цул мах 9000-10.500 төгрөг,
  • Хонины мах: бөөний үнэ кг нь 7000-9500 төгрөг, ястай нь 10.000-12.000 төгрөг, цул нь 10.000-11.000 төгрөг,
  • Үхрийн мах: бөөний үнэ кг нь 8000-13.000 төгрөг, ястай нь 15.000-17.000 төгрөг, цул нь 16.000-19.000 төгрөг,
  • Адууны мах: бөөний үнэ кг нь 5000-7000 төгрөг, ястай нь 9000-10.000 төгрөг, цул нь 9.000-10.000 төгрөг,
  • Тэмээний мах: бөөний үнэ кг нь 6000-7500 төгрөг, ястай нь 9000 төгрөг, цул нь 10.000 төгрөг байна.

Түүхий эдийн “Эмээлт” захад ноолуур кг нь 100.000-112.000 төгрөгийн үнэтэй байна.

  • Хонины ноос кг нь 1200-1600 төгрөг, өлөн 4500 төгрөг,
  • Үхрийн шир: 7000 төгрөг, том шир нь 15.000 төгрөг,
  • Адууны шир: сүүлтэй нь 12.000 төгрөг, сүүл ширхэг нь 12.000 төгрөг, кг нь 20.000 төгрөг, дэл кг нь 5000 төгрөг, цагаан шир 50.000 төгрөг байна.
  • Тэмээний ноос кг нь 14.000-15.000 төгрөг, сарлагийн шир сүүлтэйгээ 20.000 төгрөг, сүүл нь 20.000 төгрөг, бухын шир 35.000 төгрөгийн тус тус үнэтэй байна. 
Холбоотой мэдээ