Нийт нутгийн 10 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар /МОНЦАМЭ/. Бэлчээрийн ургамлын ургалт энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байгааг ЦУОШГ-аас мэдээллээ.
Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай,
Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатарын ихэнх, Увс, Ховд, Хөвсгөл, Төв,
Дорноговийн зарим сумын нутгаар муу буюу ургамал цухуйсан ч мал бэлчээх
боломжгүй байгаа аж.
Орхоны нийт, Увс, Булган, Сэлэнгийн ихэнх, Ховд, Говь-Алтай,
Завхан, Архангай, Хөвсгөл, Төв, Өмнөговь, Сүхбаатарын зарим, Дорноговь, Хэнтийн
ганц нэг сумдын нутгаар дунд, Дархан-Уул, Дорнодын нийт, Хэнтийн ихэнх, Увс,
Хөвсгөл, Сэлэнгэ, Төвийн зарим, Булган, Өмнөговь, Сүхбаатарын зарим сумын
нутгаар хэвийн байна.