ӨВӨРХАНГАЙ: Омикроны шинэ хувилбарын халдвараар есөн хүн хэвтэн эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-05-16 15:53:56

Арвайхээр /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөл өмнөх долоо хоногоос болон урд оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй байгаа ч Ковид-19-ийн шинэ хувилбар нэмэгдэх төлөвтэй байна.

Тавдугаар сар гарсаар омикроны шинэ хувилбарын 48 тохиолдол батлагдсанаас 80 хувь нь Арвайхээрт, 20 хувь нь Хархоринд бүртгэгдсэн байна. Одоогоор БОЭТ-ийн Халдвартын тасагт есөн хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Энэ халдвар нь Омикроны бусад хувилбартай харьцуулахад хүнээс хүнд халдварлах байдал өндөр хэвээр, эмнэлзүйн хувьд хүндрэл харьцангуй бага боловч тохиолдол нэмэгдэхийн хэрээр ахмад настнууд хүндээр халдварлах эрсдэлтэй байгаа. Тиймээс олон хүн цугласан газар амны хаалтаа зүүж, халдвараас урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна. 

Холбоотой мэдээ