Их Британи, Хятад, АНУ, Францын иргэдийг Суданаас цэргийн нисэх онгоцоор татан авч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2023-04-23 12:55:49

КАИР. /Al Hadath/. Их Британи, Хятад, АНУ, Франц улс Агаарын цэргийн хүчнийхээ /АЦХ/ цэргийн тээврийн нисэх онгоцоор Суданаас иргэдээ нүүлгэн шилжүүлж байгаа талаар Суданы Зэвсэгт хүчний төлөөлөгч мэдээлжээ. 


Зэвсэгт хүчний төлөөлөгчийн мэдээлснээр, Саудын Арабын иргэдийг Хартум хотоос Улаан тэнгисийн эрэгт орших Порт-Судан хот руу бямба гарагт газраар тээвэрлэжээ. Түүний хэлснээр, тэд тэндээс эх орон руугаа нисэх онгоцоор буцсан байна. Саудын Арабын 91 иргэн, бусад улс орны 66 иргэнийг Суданаас нүүлгэн шилжүүлэх ажил амжилттай болсныг тус улсын Гадаад хэргийн яам өчигдөр мэдээлжээ. Үүнээс гадна, "Иорданы төлөөлөгчийн газрын ажилтнуудын нүүлгэн шилжүүлэх ажлыг зохих цагт нь явуулахаар бэлтгэж байгааг" төлөөлөгч мэдээлсэн байна.


АНУ-ын Зэвсэгт хүчин Суданаас бүх төрийн албан хаагч, тэдний гэр бүлийнхэн, мөн гадаадын хэд хэдэн дипломатчийг буюу нийт 100 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. 


Баасан гаргийн орой Суданы арми тус улсад хүмүүнлэгийн эвлэрлийг гурван өдрийн турш дагаж мөрдөхөд бэлэн буйгаа мэдэгджээ. Харин армитай ширүүн мөргөлдөж буй шуурхай хариу арга хэмжээ авах хүчнийхэн (тусгай хүчнийхэн) лалын шашинтнуудын мацаг тайлах баяр буюу Эид аль-Фитрийн үеэр гал зогсоохыг зөвшөөрч байгаагаа пүрэв гарагт зарласан.


"Улс орнуудын иргэдээ нүүлгэн шилжүүлэх хүсэлтэд Суданы Гадаад хэргийн яам нааштай хандаж байгаа" гэж тус яамны төлөөлөгч мэдээлсэн байна. Тэрбээр нэмж хэлэхдээ, "одоогийн хүмүүнлэгийн нөхцөл байдал, улс орнууд Суданаас иргэдээ татах хүсэлт гаргасантай холбоотойгоор мөргөлдөгч талууд түр эвлэрэх болсон" гэжээ.


Холбоотой мэдээ