ХОВД: Оюутан цэрэг хөтөлбөрт 60 суралцагч хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-04-15 15:06:30

Жаргалант /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас энэ жил “Оюутан цэрэг” сургалтад хамрагдах залуучуудын тоог 1500 болгон нэмэгдүүлжээ.


Үүнд  Ховд аймгаас 60 оюутан, суралцагч хамрагдаж байгаа бөгөөд цэргийн ерөнхий бэлтгэл шатны сургалтын үйл ажиллагааг өнөөдөр эхлүүллээ.


Цэргийн албаны тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журмын дагуу Ховд аймагт “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжиж буй нь энэ аж. 


Тус ажил нь оюутан залуусыг их, дээд сургуульд суралцах хугацаанд нь цэргийн алба хаах боломжийг бүрдүүлэн цэрэг-эх оронч үзэл, хүмүүжилтэй, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдрын болон сэтгэл зүйн бэлтгэлтэй болгон төлөвшүүлэх зорилготой.

Өмнө нь Ховд аймгаас 280 орчим оюутан дээрх сургалтад хамрагдаж байсан. 


Холбоотой мэдээ