ДОРНОД: Байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагчийг суурин байдлаар ажиллуулах шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-03-27 15:10:27

Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: “Газрын тосны 19, 21 дүгээр талбайд байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч, Цагдаагийн алба хаагчийг орон сууц, ажиллах нөхцөлөөр хангаж, хараат бус байдлаар ажиллуулах шаардлагата” гэв.

Газрын тосны 19-р талбай Дорнод аймгийн Матад сумаас 80 км-т, 21-р талбай Халхгол сумаас 100 гаруй км-т оршдог. Одоогоор тус сумдын байгаль хамгаалагч, байцаагч, Цагдаагийн алба хаагчид эргүүл хийх байдлаар хяналт тавьдаг.

Оны өмнө тус компанийн туслан гүйцэтгэгч “Хос гүүр” ХХК-ийн газрын тос тээвэрлэж явсан машин Баянхошуу боомтоос нааш 20 км-т осолдож, хоёр тонн газрын тос асгарсан хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна. 

Холбоотой мэдээ