ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-03-25 09:37:37

МОСКВА. /TASS/. ОХУ “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойгоор БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байгаа талаар тус улсын Шадар сайд Александр Новак сэтгүүлчдэд мэдээлжээ. 


"Одоо "Газпром", Хятадын "CNPC" компаниудын хооронд гэрээний нөхцөлийг эцэслэн тохиролцох хэлэлцээ хийж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх хийн хоолойн чиглэлийн ТЭЗҮ, зураг төслийг боловсруулах ажил мөн эхлээд байна. Манай компаниуд оны эцэс гэхэд тохиролцож, гэрээ байгуулна гэдэгт итгэлтэй байна" гэж тэрбээр “Россия-24” телевизийн сувгаар мэдэгджээ. 

Холбоотой мэдээ