ДОРНОД: СӨБ-ын салбарт 930 хүн ажиллаж байгаагаас 761 нь эмэгтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн боловсролын салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, ажил эрхлэлтийн талаарх тоон мэдээллийг хүргэж байна.
- Дорнод аймгийн Ерөнхий боловсролын салбарт 1504 багш, сурган хүмүүжүүлэгч ажиллаж байгаагаас 1149 нь эмэгтэй.
- Сургуулийн захирал 26 хүнээс 21 нь, сургалтын менежер 43 хүнээс 39 нь эмэгтэй байна.
-Харин сургуулиудын нийгмийн ажилтнаар 28 хүн ажиллаж
байгаагаас 20 нь эмэгтэй, үндсэн багшаар 869 хүн ажиллаж байгаагаас 710 нь эмэгтэй.
- Сургуулийн өмнөх боловсролын салбарт 930 хүн ажиллаж байгаагаас
761 нь эмэгтэй.
-Цэцэрлэгийн эрхлэгчээр 35, арга зүйчээр 30
хүн, туслах багшаар 224 хүн ажиллаж байгаа нь бүгд эмэгтэйчүүд.
-СӨБ-ын салбарт үндсэн багшаар 248 хүн
ажиллаж байгаагаас 238 нь эмэгтэй багш байна.
-2021-2022 оны хичээлийн жилд Дорнод аймгийн МСҮТ-д 365 оюутан
суралцсанаас
186 нь эмэгтэй байсан. Харин Политехник коллежид
нийт 886
оюутан суралцсанаас 252 нь эмэгтэй. Дорнод Их сургуульд 463 оюутан суралцсанаас 375 эмэгтэй
байв.