“Harley-Davidson” мотоциклийн ховор загварыг үнэ хаялцуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН 
                                                                    ЛАС-ВЕГАС. /AP/. АНУ-ын алдарт “Harley-Davidson” мотоциклийн ховор загвар 1 сая шахам ам.долларын үнэ хүрч, дуудлага худалдаанд хамгийн өндөр үнээр зарагдсан мотоцикл болжээ.
1908 онд үйлдвэрлэсэн уг мотоциклийг Лас-Вегаст болсон дуудлага худалдаагаар 935 мянган ам.доллароор (дуудлага худалдааны хураамжийг оруулаад) худалдсан байна. Одоо 12 ширхэг үлдсэн гэж үзэж байгаа энэ загвар нь тусгай никелиэр бүрсэн түлшний савыг их биед бэхэлсэн байдгаараа онцлог аж.
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    