БАЯН-ӨЛГИЙ: Цагааннуур боомт Цагаан сарын баяраар 5 хоног амарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт
орших олон улсын авто замын Цагааннуур боомт Цагаан сарын баярын өдрүүдэд 5 хоног
амарна.
Тодруулж хэлбэл, энэ сарын 21, 22, 23, 24, 25-ны өдөр ажиллахгүй.
Боомтын үйл ажиллагаа энэ сарын 27-ны өдрөөс
хуваарийн дагуу хэвийн үргэлжлэх аж.