ӨВӨРХАНГАЙ: Хууль тогтоомж сурталчлах төв байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-аас “Монгол Улсад Парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төсөлтэй хамтран Хууль тогтоомжийг сурталчлах төв байгуулахаар 40 орчим сая төгрөгөөр тохижуулж, тоног төхөөрөмжийг суурилуулж байна.
УИХ-ын Тамгын газрын стратеги төлөвлөгөөнд аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын дэргэд УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах төв байгуулах зорилтыг тусгагдсан. Энэ хүрээнд УИХ-ын Тамгын газраас Өвөрхангай ИТХ-ын дарга О.Пүрэвдоржтой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хууль тогтоомж сурталчлах төв байгуулснаар УИХ-аас баталсан хууль, Засгийн газрын тогтоол, орон нутгаас гарч
буй тогтоол, шийдвэрүүдийг сурталчилж, иргэдийг мэдээллээр хангах боломж
бүрдэнэ.