“Эрдэнэс Тавантолгой” ХК авлигын эсрэг менежментын тогтолцооны стандарт нэвтрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь ISO 37301:2021 нийцлийн менежмент, ISO 37001:2016 авлигын эсрэг менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлж гэрчилгээгээ гардаж авлаа.
Дээрх 2
стандарт нэвтрүүлэх ажлын хэсгийг энэ онд байгуулан анхдагч баталгаажуулалтын
1, 2 дугаар шатны аудитыг амжилттай давж, АНУ-ын итгэмжлэлтэй БНЭУ-ын QFS Management System LLP, Их британи, Умард Ирландын
Нэгдсэн Вант улсын LMS Certifications Limited байгууллагаас баталгаажиж, Монголд анх удаа энэ 2 стандартыг
хэрэгжүүлэгч байгууллага болж байгаа
юм.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нэгдсэн менежментийн тогтолцооны 5
стандартыг хэрэгжүүлэгч Монгол Уулсын
анхны компани болж байгааг тус
компани мэдээлэв.