ДОРНОГОВЬ: Ухаалаг худгийг ашиглалтад орууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. "Дезерет" олон улсын энэрлийн байгууллага Сайншанд сумын IV, VIII
багт ундны усны ухаалаг худгийг барьж “Чандмань-Илч” ОНӨХХК-д энэ сарын 1-нд албан ёсоор хүлээлгэн өглөө.
Ухаалаг худагтай
болсноор Сайншанд сумын IV,
VIII баг буюу Дүүдэйбаатар, Жаран гэр байрны 600 орчим айл
өрхийн ундны усан хангамж сайжирч өглөө, орой аль ч цаг үед худгаас ус авах боломжтой болжээ.
"Дезерет" олон улсын байгууллага Дорноговь аймагтай 2017 оноос хойш хамтран
ажиллаж
байгаа бөгөөд орон нутгийн иргэдийг ая
тухтай амьдрах орчин нөхцөл бүрдүүлэхэд 220 гаруй сая төгрөгийн хөрөнгө
оруулалтын дэмжлэг үзүүлсэн байна.