ДОРНОГОВЬ: Албаа хаагаад ирсэн цэрэг дайчдыг хүлээн авав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-10-19 10:19:29

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгаас Зэвсэгт хүчний 013, 029, 032, 336 анги болон Хилийн цэргийн 0184 дүгээр ангид алба хаасан түрүүч, байлдагч нар өнгөрсөн амралтын өдөр халагдаж ирлээ.

Албаа нэр төртэй хаагаад ирсэн цэрэг дайчдыг аймгийн ЗДТГ-ын дарга Н.Хонгорзул, Цэргийн штабын дарга дэд хурандаа М.Амартүвшин болон цэрэг дайчдын ар гэр, иргэдийн төлөөлөл хүлээн авч баяр хүргэсэн юм.

Албаа хаагаад ирсэн цэрэг дайчдыг хүлээн авах үеэр Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа болон цэргийн гэрээт албыг сурталчлах, хугацаат цэргийн алба хаасан залуучуудыг ажлын байранд зуучлах ажлыг зохион байгууллаа. Мөн тус аймгаас 2022 онд цэрэг татлагыг зохион байгуулж тэнцсэн эрчүүдийг ээлжит цэргийн албанд татав. 

Холбоотой мэдээ