СЭЛЭНГЭ:Сэлэнгэ аймаг 2022 оны намрын тариалалтаараа 24 сая 95189 ширхэг тарьц, суулгацыг бэлтгээд байна
ТЭРБУМ МОД
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум
мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ аймаг нийлүүлэгч аймаг болно гэдгээ
аймгийн Засаг дарга зарласан байгаа. Энэ ч үүднээс тус аймаг 2022 оны намрын
тариалалтаараа 24 сая 95189 ширхэг тарьц, суулгацыг мод үржүүлгийн газрууддаа тариалаад
байна.
Дээрх тарьц
суулгацуудыг Сэлэнгэ аймгийн 96 иргэн, нөхөрлөл, ААН-үүд худалдаанд гаргахаар
ийн бэлтгэжээ.
Тодруулбал
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Ивцэг ой” БГБН нь 2-9 настай хайлаас,
долоогоно, тэхийн шээг, шар хуайс, голт бор, улиас, нарс зэрэг 29200 ширхэг тарьцийг
5000-10000 төгрөгөөр,
-“Өргөн
Сэлэнгэ” ХХК 1-12 настай нарс, агч хайлаас, улиас, бургас, голт бор, тавилгана,
шар хуайс зэрэг 123500 ш тарьцийг 1000-10000 төгрөгөөр,
-“Бүргэдэй
өнөр булаг” хоршоо 1-3 настай бургас, үхрийн нүдний 5300 ширэхг тарьцийг 2000-4000
төгрөгөөр,
-“ББСД”
Ойн анги 3 настай хайлаас, улиасны 31000 ш тарьц, суулгацыг 15000 төгрөгөөр,
-“Ойн
хүрэм” ХХК 1-3 настай, нарс, агч, голт бор, нарс, чацаргана, шинэс, шар хуайс,
бургасны 647000 ширхэг суулгацыг 1500-5000 төгрөгөөр санал болгож байгаа аж.
Мөн Сэлэнгэ
аймгийн Зүүнбүрэн суманд үйл ажиллагаагаа явуулж буй “Хаан жимс” ХХК 2-3 настай
чацарганы 8500 ширхэг суулгацыг 4000-15000 төгрөгөөр, тус сумын иргэн Б.Ганбат
2 настай, үхрийн нүд, интоор, алтлан үхрийн нүдны 12000 ширхэг суулгацыг 5000
төгрөгөөр, иргэн Д.Гантулга 2-3 настай, үхрийн нүд, чацарганы 36000 ширхэг
суулгацыг 5000 төгрөгөөр тус тус худалдаанд гаргахад бэлэн болгожээ.