ЗАВХАН: Сүүлийн 10 жилд гадаадад оршин сууж байгаа иргэдийн тоо цөөрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-10-04 15:15:51

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймгаас гадаад улсад байнга оршин сууж байгаа иргэдийн тоо сүүлийн 10 жилд цөөрчээ.


Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын дүнгээр Завхан аймгаас гадаадад оршин суугаа 547 иргэн тоологдсон байна. Гадаадад тоологдсон хүн амын дүнг 2010 оны тооллогын дүнтэй харьцуулахад Завхан, аймгаас гадаад улсад байнга оршин сууж байгаа хүн амын тоо буурсан байна. Мөн тус аймгаас гадаадад сууж байгаа иргэд Монгол Улсаас гадаадад сууж байгаа нийт иргэдийн 0.4 хувийг эзэлж байна.


Харин өнгөрсөн оны судалгаагаар тус аймгаас гадаадад оршин сууж байгаа 562, энэ онд 584 иргэн болж 2020 оны тооллогоос өссөн байна. Эдгээр иргэд тухайн гадаадын улсад суралцаж, ажиллах зорилгоор 2-4 жилийн хугацаатай түр оршин сууж байна.


Ташрамд, Монгол Улсын баруун бүсээс явсан хүн амын 10 хүн тутмын 9 нь Ази, Номхон далайн бүс нутагт суугаагаар тоологдсон байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.  

 

Холбоотой мэдээ