Германы дасгалжуулагч авто замын ослоор амиа алджээ

Дэлхийд | Спорт
nyamtulga@montsame.mn
2016-08-16 18:10:03

БЕРЛИН. /TASS/. Германы сэлүүрт завины шигшээ багийн дасгалжуулагч Штефан Хенце автомашины ослын улмаас нас барсан тухай тус улсын Олимпын хороо мэдээлснийг “Фокус” сэтгүүл иш татан уламжиллаа.

Тэрбээр Рио-де-Жанейро хотод таксигаар явж байхдаа автозамын осолд орж, тархиндаа хүнд гэмтэл авсан байна. Түүнийг нэн даруй эмнэлэгт хүргэсэн боловч тухайн эмнэлэгт мэдрэлийн мэс заслын тасаг байгаагүй аж. Ингээд дасгалжуулагчийг 20 км-ийн цаана орших өөр нэгэн эмнэлэгт хүргэсэн боловч биеийн байдал нь хүнд хэвээр байсаар хэд хоногийн дараа нас баржээ.

Талийгаачтай хамт таксинд сууж явсан шигшээ багийн туслах ажилтан Кристиан Кединг хөнгөн гэмтэл авсан байна.

Д.Нямтулга  

 

Холбоотой мэдээ