Монгол, Унгарын ГХЯ-ны зөвлөлдөх уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-09-10 10:21:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Консулын анхдугаар зөвлөлдөх уулзалт Унгар Улсын Будапешт хотноо энэ сарын 9-нд болов.


Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, унгарын талаас Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Орлогч төрийн нарийн бичгийн дарга Адам Штифтер нар тэргүүлж оролцов.


Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх, монгол, унгар иргэдийн хууль ёсны эрхийг хамгаалах чиглэлээрх хамтын ажиллагааг бэхжүүлэх, Унгар Улсад хөдөлмөр эрхэлж буй монгол иргэдээс ирж буй хүсэлт, саналыг түргэн шуурхай шийдвэрлэх болон бусад хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

Холбоотой мэдээ