ДОРНОГОВЬ:Ерөнхий боловсролын сургуульд 15700 гаруй сурагч суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-09-01 10:44:39

Дорноговь /МОНЦАМЭ/. Хичээлийн шинэ жил орон даяар эхэллээ. Дорноговь аймагт энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 22 бүрэн дунд сургуульд 15700 гаруй сурагч суралцана.

Аймгийн политехникийн коллежид 830, АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургуульд 650 гаруй оюутан залуус суралцаж эрдмийн их аянд дөрөө нийлүүлэх бол аймгийн хэмжээнд 36 цэцэрлэгт өдрөөр 4500 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, нэгдүгээр ангид 1600 гаруй хүүхэд элсэн орж байна.

Улс болон орон нутгийнхаа ирээдүйн хөгжлийн манлайлагчид нь байж сурч мэдэх хүсэл эрмэлзлээр дүүрэн байхыг эрдэмтэн багш нар нь сурагчдадаа ерөөлөө.

Холбоотой мэдээ