АРХАНГАЙ: Энэ онд ойгоос 102.7 мянган метр.куб мод авч ашиглана

ОРОН НУТАГТ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-07-25 17:53:05

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг энэ 2022 онд ойгоос 10.8 мянган метр.куб галын түлээ, 91.9 мянган метр.куб хэрэгцээний мод, бүгд 102.7 мянган метр.куб мод авч ашиглахаар баталжээ. 


Оны эхний 6 дугаар сарын байдлаар  23.1 мянган метр.куб галын түлээ, 6.1 мянган метр.куб хэрэгцээний мод, бүгд 29.2 мянган метр.куб мод бэлтгэж хэрэглэсэн байна. Бэлтгэсэн модны гоожингийн орлогоор 134.5 сая төгрөг, ойн зөрчилд 7.7 сая төгрөгийн торгууль ногдуулж, төсвийн орлогод оруулсан байна


Харин 2021 оны тухайд аймгийн хэмжээнд ойгоос 91.2 мянган метр.куб галын түлээ, 10.0 мянган метр.куб хэрэгцээний мод, бүгд 101.2 мянган метр.куб мод авч ашиглахаар баталснаас 72.5 мянган метр.куб галын түлээ, 8.3 мянган метр.куб хэрэгцээний мод, бүгд 80.4 мянган метр.куб мод бэлтгэж хэрэглэжээ. Оны төгсгөлд бэлтгэсэн модны гоожингийн орлогоор нийт 400.9 сая төгрөг төсвийн орлогод оруулсан байна.

Холбоотой мэдээ