БАЯНХОНГОР: Баярын жагсаалыг ёслол төгөлдөр хийлээ

ОРОН НУТАГТ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-07-19 11:44:11

Баянхонгор /МОНЦАМЭ/. Орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100, 101, дотоодын цэргийн 100 жил, Баянхонгор аймаг дахь цагдаагийн байгууллагын 80 жилийн  ойн баярыг тохиолдуулан баярын жагсаал,  ёслолыг өнөөдөр /2022.07.19/ Баганат талбайд зохион байгуулав. 

Баярын жагсаалд аймгийн зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн бэлэн жагслаа.

Ёслолын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан оролцож гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа алба хаагчдад баяр хүргэн, төрийн болон салбарын шагнал гардууллаа.

Холбоотой мэдээ