ДОРНОГОВЬ: Аймгийн баяр наадам энэ сарын 28-30-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-07-20 13:50:07

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймаг байгуулагдсаны түүхт 90, 91 жилийн ойн баяр наадам энэ оны долоодугаар сарын 28-30-нд Сайншанд хотноо болно.


1931 оны засаг захиргааны зохион байгуулалтаар Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошууг өөрчлөн байгуулж Дорноговь аймгийг байгуулжээ. Эдүгээ Дорноговь аймаг 14 сумтай хилийн хоёр боомттой, улсын эдийн засгийг тэтгэх томоохон төслүүд хэрэгжсэн хөгжлийн бүс болон хөгжиж байна.

Тус аймагт газрын тос боловсруулах үйлдвэр, Таван толгой- Зүүнбаянгийн төмөр зам, Зүүнбаян-Ханги мандалын төмөр зам зэрэг томоохон бүтээн байгуулалт өрнөж буй.

Мөн Өрсөлдөх чадварын судалгааны төвөөс орон сууцны фондыг нэмэгдүүлсэн, хүний амьдрах орчныг хангаж дэд бүтэц, барилга байгууламж барьсан үзүүлэлтээр өрсөлдөх чадвараараа бусад аймгийг тэргүүлээд байгаа юм.  

Холбоотой мэдээ