"Унаганууд" клуб футзалын дээд лигт найм дахь удаагаа түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-06-27 13:38:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны Футзалын дээд лигийн тэмцээний аваргын алтан медаль, цомын эздээр “Унаганууд” клуб шалгарч, 8 дахь удаагаа лигийн аваргын цомоо өргөлөө.


“Унаганууд” клуб 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019, 2020 оны МХБХ-ны Футзалын  дээд лигийн аварга баг билээ.



Энэ удаагийн дээд лигийн тэмцээн 2021 оны 10 дугаар сарын 13-наас 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 10 клуб 18 тойрог өрсөлдөж мөн плей оффын шатны нийт 110 тоглолтыг МХБХ-ны Футзалын ордонд амжилттай зохион байгуулж, ийнхүү өндөрлөв.


Тэмцээний хаалтын ёслолд АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, Техникийн захирал Б.Буман-Учрал, ТЗБХ-ийн дарга Л.Цолмонбаяр нар оролцлоо.


Дээд лигийн “Шилдэг шүүгч”-ээр АХБХ-ны Футзалын “Элит шүүгч”-ээр МХБХ-ны A ангиллын шүүгч Р.Жаргалсайхан, “Шилдэг хаалгач”-аар "Унаганууд" клубийн М.Чанцал, мэргэн буучаар 85 гоол оруулсан "Солонго 5" клубийн Б.Өлзийбаяр, шилдэг тоглогчоор "Унаганууд" клубийн Э.Пүрэвдорж нар шилдгүүдээр тодорсон юм.


Тус лигийн аваргын төлөө өрсөлдсөн Л.Банзрагч дасгалжуулагчтай “Арвис” клуб хошой мөнгөн медальтай болсон бол тун ширүүн өрсөлдөөнтэй тоглосон П.Мөнхбат дасгалжуулагчтай “Солонго 5” клуб  хүрэл медалийн эздээр тодорлоо.






Мөн МХБХ-ны Футзалын Дээд лигийн тэмцээний 4-10 дугаар байрт шалгарсан клубүүдэд шагналын гардуулав.












Холбоотой мэдээ