Афганистанд 50 сая юанийн хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamdavaa@montsame.gov.mn
2022-06-27 08:40:38

БЭЭЖИН. /Синьхуа/. БНХАУ-ын Засгийн газраас Афганистанд болсон газар хөдлөлтийн гамшигт өртсөн иргэдэд 50 сая юань буюу 7.46 сая ам.долларын хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн тухай Хятадын ГХЯ-аас бямба гарагт мэдээлэв.


Афганистанд болсон газар хөдлөлт нь тус улсад сүүлийн 20 гаруй жилд тохиолдсон хамгийн ноцтой газар хөдлөлт болсон байна. Одоогоор 1500 хүн нас барж, 2 мянга гаруй хүн гэмтэж бэртэж, 3 мянга гаруй байшин нурсан бөгөөд амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байна гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван тэмдэглэжээ.


Тэрбээр мөн "хятадаас үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжид Афганистаны иргэдэд нэн шаардлагатай байгаа майхан, алчуур, эвхдэг ор болон бусад бараа материал багтсан бөгөөд тусламжийн эхний ээлжийг 6 дугаар сарын 27-нд тусгай нислэгээр тээвэрлэхээр төлөвлөөд байна" хэмээн мэдээлсэн байна.



Холбоотой мэдээ