Рио-2016: Оросын хөгжөөн дэмжигчдийн байрлаж буй байранд Олимпын нээлтийн үеэр хулгай оржээ

Дэлхийд | Спорт
dorjkhand@montsame.mn
2016-08-07 13:28:45

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Бразилын Рио-де-Жанейро хотод Оросын баг тамирчдыг хөгжөөн дэмжигчдийн байрлаж буй байранд “Рио-2016” зуны Олимпын нээлтийн ёслолын үеэр хулгай орсон гэж тус байрыг хариуцсан дарга Анастасия Григорьева мэдэгдлээ.

Тэрбээр хэлэхдээ “Олимпын нээлтийн ёслолын үеэр Оросын хөгжөөн дэмжигчдийн байрлаж байгаа байранд хулгай орсон. Гурван зөөврийн компьютер болон нэг камер алдагдсан. Энэ хэргийг цагдаа нар мөрдөн шалгаж байна” гэв.

Өмнөд Америкт анх удаагаа болж буй зуны Олимпын 31 дүгээр наадмын нээлтийн ёслол орон нутгийн цагаар 8 дугаар сарын 5-ны 20:00 цагт эхлэн 4 цаг үргэлжилсэн юм.

“Рио-2016” 8 дугаар сарын 21-нд өндөрлөнө.

Г.Доржханд

Холбоотой мэдээ