Шинэ Өмнөд Уэльст нэг удаагийн гялгар уутыг хориглоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-05-25 15:12:01

СИДНЕЙ. /Xinhua/. Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужид нэг удаагийн сав баглаа боодлоос үе шаттайгаар татгалзах зорилтын хүрээнд нэг удаагийн гялгар уутыг хориглох шийдвэр тун удахгүй хэрэгжиж эхлэх гэж байна.


Тодруулбал, ирэх зургаадугаар сарын 1-нээс нэг удаагийн бүх гялгар уутыг хориглох тул аж ахуйн нэгж, хувь хүмүүс дахин ашигладаг уутыг хэрэглэх, санал болгох шаардлагатай болох юм.


Байгаль орчны сайд Жеймс Гриффиний хэлснээр, нэг удаагийн гялгар уут, хуванцар бүтээгдэхүүнүүд нь мужийн нийт хог хаягдлын 60 хувийг бүрдүүлдэг учир холбогдох шийдвэрийг гаргах нь туйлын чухал байна.


Шинэ Өмнөд Уэльст нэг удаагийн гялгар уут хэрэглэхийг хориглосны дараа 11 дүгээр сараас хуванцар хутга, аяга, таваг, соруул, чих цэвэрлэгч хөвөн зэрэг нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнүүдийг хориглох ажээ.


Ийнхүү хуванцар бүтээгдэхүүнүүдийн хэрэглээнээс үе шаттайгаар хассанаар ирэх 20 жилд ойролцоогоор 2.7 тэрбум хуванцар эдлэлийг байгальд хаягдахаас сэргийлэх тооцоотой байна. 

Холбоотой мэдээ