Сар бүрийн 30-ны өдрийг "Давс, чихэр, өөх тос хэрэглэхгүй өдөр" болгон зарлав

ОРОН НУТАГТ | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2022-05-24 15:32:12

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 316 дугаар захирамжаар сар бүрийн 30-ны өдрийг "Давс, чихэр, өөх тос хэрэглэхгүй өдөр" буюу "Гурван цагаан хор хэрэглэхгүй өдөр" болгон зарлав.

Энэ хүрээнд сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгжүүд, хоол, хүнс үйлдвэрлэгчид тэмдэглэлт өдөр давс, чихэр, өөх тосыг хязгаарлах, хэрэглээг бууруулах, зохистой хэрэглээг сурталчлах үүрэг хүлээж байгаа.

Мөн "Давс, чихэр, өөх тос хэрэглэхгүй өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх болсон тухай болон гурван цагаан хорын хор хөнөөл, хэрэглээг бууруулахын ач холбогдлын талаар албан байгууллага, ард иргэдэд сурталчлахыг аймгийн Эрүүл мэндийн газар, хэвлэл мэдээллийн байгууллагуудад, тэмдэглэлт өдрийн үйл ажиллагаанд хяналт тавихыг Мэргэжлийн хяналтын газар, сумдын Засаг дарга нарт даалгасан байна.

Холбоотой мэдээ