Афганистанд "Талибан"-ыхан жуулчид руу халджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-08-04 17:20:37

КАБУЛ. /ВВС/. Өнөөдөр Афганистаны баруун нутагт жуулчид тээвэрлэж явсан тээврийн хэрэгсэл рүү босогчид халдан зургаан жуулчин болон афган жолоочийг шархдуулжээ.

Уг тээврийн хэрэгсэлд Их Британийн 8, АНУ-ын 3 болон Германы 1 иргэн сууж явсан гэж Афганистаны албаны хүмүүс мэдэгдлээ.

Жуулчид хөнгөн шархадсан бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Лалын босогчдын “Талибан” хөдөлгөөн уг халдлагын хариуцлагыг өөртөө хүлээжээ.

Афганистаны гол замууд маш аюултай бөгөөд замаар явж байгаа тээврийн хэрэгслүүд рүү босогчид халдаж, хүмүүсийг хулгайлсан хэрэг байнга шахуу гардаг юм. Халдлагуудыг “Талибан”-ыхан голдуу үйлддэг билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ