Энэ жилийн ургац хурааж дуустал зарим нутагт мал бэлчээхийг хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-05-18 17:40:06

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг дарга захирамж гаргаж, таримал ургамал, хадлан бэлчээрийг хамгаалах зорилгоор зарим нутагт мал бэлчээхийг хориглосон байна.

Хадлан, үр тариа, төмс, хүнсний ногооны ургац хураан авч дуусах хүртэл хугацаанд Ингэт, Хардлаг, Тариахтай, Наран, Харцай, Цүүцийн гол зэрэг газар тариалан эрхэлж байгаа газарт малчин, мал бүхий иргэдийг зөвшөөрөлгүй орохыг хязгаарлажээ. Хаврын тариалалт эхэлсэн учир сум, багийн төвийн малыг хариулгатай болох, тариалангийн талбайн ойролцоо нутаглаж байгаа малчдыг нүүлгэхээр шийдвэрлэсэн байна. Мөн газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд тарианы манаач ажиллуулахыг даалгажээ.

Холбоотой мэдээ