Дани улс Киевт Элчин сайдын яамаа дахин нээлээ

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-05-02 16:31:13

КОПЕНГАГЕН. /Zaobao/. Данийн Гадаад хэргийн яам даваа гарагт Украины нийслэл Киев хот дахь ЭСЯ-аа дахин нээж буйгаа мэдэгдлээ.


Тус улсын Гадаад хэргийн сайд Жеппе Кофод хэлэхдээ, “Бид өнөөдөр Данийн ЭСЯ-ыг дахин нээж байгаа нь Дани улс Украины ард түмнийг дэмжиж байгаагийн маш тод илрэл болж байна” гэв.


Өнгөрсөн 2 дугаар сарын 24-ний өдөр ОХУ Украин руу довтолсны дараа Дани улс Киев дэх ЭСЯ-аа түр хаасан юм.


Түүнчлэн АНУ, Франц, Их Британи зэрэг хэд хэдэн улсууд ЭСЯ-аа Украины бусад хотуудаас Киевт буцаан шилжүүлэх болсноо зарласан билээ.  

Холбоотой мэдээ