Зураач Б.Тамир "Хайрын салхи" үзэсгэлэнгээ нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-04-22 23:39:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУЭ-ийн гишүүн, зураач Ш.Тамир "Хайрын салхи" бие даасан үзэсгэлэнгээ Монгол арт галерейд өнөөдөр нээлээ.


Тэрбээр бүтээлээ хүн, байгаль хоёрын холбоо, хосоор амьдрах өгөгдлүүдийг дүрслэх урлагийн олон төрлөөр, уран бүтээлчийн мэдрэмжээр дүрсэлдэг бөгөөд Монгол зураг дахь сэтгэлгээний онцлогийг нэвт шингээсэн уран бүтээлчийн дотоод ертөнцийн дүрс дүрслэл, далд утга учир сэдэл санаа агуулгын хувьд хайрын романсаар илэрхийлжээ.

Дүрслэл илэрхийллийн маш эртний арга зураас урлагийн эхлэл хадны зурагт анх үүсэж улмаар олон зууны туршид дамжин хөгжсөнөөрөө монгол зургийн дэг, түүнчлэн монгол зургийн хөгжил суурь үүдэлтэй гэж үздэг. Эртний уламжлалаасаа суралцан, өнгө болон бодит дүрс, хэлбэрийг хийсвэрлэн далд гүн агуулга бүхий нүүдэлчдийн гоо зүй, уран сайхны сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзлийг өөртөө шингээсэн хосгүй үнэт дурсгал бол эртний хадны зургууд юм. Иймээс уран бүтээлч эртний хадны зурагт байдаг дүр дүрслэл, давтамж хөдөлгөөн, өнгө зэргийг судалгааны үндсэн дээр өөрийн арга барилд хувирган орчин цагийн монгол зургийн чиг хандлагаар илэрхийлснээрээ онцлогтой. Тэрбээр үзэсгэлэнд 30 гаруй уран бүтээлээ дэлгэжээ.

Үзэсгэлэн 5 дугаар сарын 2-ныг хүртэл олны хүртээл болно.




Холбоотой мэдээ