ERP системийн ашиглалтыг сайжруулах аян зарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-04-19 09:39:12
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ  4 дүгээр сарын 18-наас “Цахим Дундговь – цахим албан хэрэг хөтлөлт” аян зарлалаа.

15 сумын ЗДТГ-ын ажилтнууд болон нийт төрийн албан хаагчдын ERP системийг ашиглах мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, тогтмол ашигладаг болгох зорилгоор энэхүү аяныг зарлаж байгаа аж.

“Цахим төр-Ухаалаг Дундговь” цогц үйл ажиллагааны хүрээнд тус аймгийн ЗДТГ-аас 2021 онд Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем (ERP)-ийг нэвтрүүлсэн хэдий ч энэхүү системийн ашиглалт 100 хувь сайн биш байгааг албаны хүмүүс онцолж байна.  

Аяны хүрээнд төрийн албан хэрэг хөтлөлтийн онол арга зүй, стандарт, ERP системийн ашиглалтын тухай сургалтуудыг зохион байгуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх бөгөөд аян дөрөвдүгээр сарын 28 хүртэл үргэлжлэх юм. 

Холбоотой мэдээ