Абэ, Путин нар Владивостокт уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-07-29 09:48:58

ТОКИО. /Kyodo/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ирэх 9 дүгээр сард Оросын Владивосток хотод уулзаж, арлуудтай холбоотой газар нутгийн маргааныг хэлэлцэхээр төлөвлөж байгаагаа Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдлээ.

Дэлхийн II дайны төгсгөлд ЗХУ-ын булаан эзэлсэн арлуудад оршин суудаг байсан хүмүүсийн үр хүүхдүүдтэй Абэ уулзалт хийх үеэрээ “би энхийн гэрээтэй холбоотой асуудлуудыг ярилцахаар төлөвлөж байна” гэжээ.

Еторофү, Күнашири, Шикотан болон Хабомай гэсэн Оросын эзэмшилд байгаа дөрвөн аралтай холбоотой газар нутгийн сунжирсан маргааны улмаас Япон болон ОХУ хоёр энх тайвны гэрээнд гарын үсэг зураагүй байгаа билээ.

Есдүгээр сарын 2-3-нд Владивосток хотноо болох “Дорнын эдийн засгийн форум”-ын үеэр Абэ Ерөнхийлөгч Путинтай уулзахаар төлөвлөжээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ