Үсчин гоо сайханчдын Дэлхийн тэмцээнээс Дорнодын Д.Одхүү алтан медаль хүртэв

Орон нутагт | Дорнод
sarantsetseg@montsame.gov.mn
2016-07-27 15:46:58

Саяхан БНСУ-д болсон Дэлхийн үсчин, гоо засалчдын “Hair World-2016” аварга шалгаруулах тэмцээнд 42 орны 1050 үсчин, гоо засалчин оролцсоноос Монголын баг алт, хүрэл медаль хүртэж, багаараа 3 дугаар байрт шалгарав.

Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Дорнод аймгийн харъяат “Скай салон”-ы захирал Д. Одхүү алтан медаль хүртсэн байна. Тэрээр энэ удаа Дэлхийн алтан медальт шүүгчээр шалгарч, мөн Дэлхийн үсчин, гоо засалчдын холбооны алтан медалийг хүртсэн байна.

Дашрамд дуулгахад Д.Одхүү нь Үсчин, гоо засалчдын Дэлхийн аваргын тэмцээнийг 4 удаа, Ази, Европын аваргын тэмцээнийг 7 удаа шүүгээд буй Дэлхийд данстай гоо сайханч юм.

Б.Туяа

Холбоотой мэдээ