Бүх суманд эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээг үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-02-21 17:41:59

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн гурван суманд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлдэг боллоо гэж Завхан аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс мэдээлэв.

Хөдөөгийн суманд улсын бүртгэлийн үйлчилгээний төрлийг олшруулах, төрийн үйлчилгээг хөдөөгийн иргэдэд ойртуулах зорилгоор Баянтэс, Цагаанхайрхан, Сонгино суманд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг бүртгэж эхэллээ. Баянтэс сумын улсын бүртгэгч Т.Нямдорж, Сонгино сумын улсын бүртгэгч Ш.Даваадорж Цагаанхайрхан сумын улсын бүртгэгч  Л.Эрдэнэцэцэг нарт эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх эрхийг олгоод байна. Дээрх сумдад улсын бүртгэлийг бүртгэж эхэлсэнтэй холбоотой энэ сарын 14-18-ны өдрүүдэд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим систем EPRS2 программын болон дадлагажуулах сургалтыг Улиастайд зохион байгууллаа. Цаашид бусад сумын улсын бүртгэгчдийг дадлагажуулах, программ дээр ажиллах сургалтыг үргэлжлүүлэн явуулна гэв. Ташрамд, аймгийн 24 сумын улсын бүртгэгчид улсын бүртгэлийн цөөн тооны үйлчилгээг үзүүлдэг бөгөөд эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой үйлчилгээг иргэд заавал аймгийн төвд ирж авдаг байна. 


Холбоотой мэдээ