Сүхбаатар аймгийн баяр наадам эхэллээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2016-07-22 13:30:13

Сүхбаатар аймгийн баяр наадам 07 сарын 22-ны өглөө 06 цагт хурдан азарганы уралданаар эхэлсэн бөгөөд, баяр наадмын нээлт 11 цагаас боллоо.

Наадмын үйл ажиллагааг Аймгийн Засаг даргын орлогч Д. Хосбаяр нээж үг хэллээ. Баяр наадмын нээлтэнд УИХ-ын гишүүн Ч. Улаан оролцов.

Наадмын эхний өдөр хурдан азарга, соёолон, дааган насны морьдын уралдаан болсон. Гурван насанд дандаа зуу гаруй тооны адуунууд мордсон байна. Адуун сүргийн манлай азарганы уралдааны түрүү магнайгаар Уулбаян сумын уяач н. Осоржамаагийн хар азарга тодорчээ.

Харин хүчит бөхийн барилдаанд Монгол Улсын заан Ц. Магалжав, Улсын начин Ц. Анхбаяр, Улсын начин Б. Батжаргал, аймгийн хурц арслан Ш. Мөнгөнбаатар нарын тэргүүтэй 256 бөх зодогложээ. Үндэсний сурын харвааны насанд хүрэгчдийн төрөлд Улсын гарамгай мэргэн-1, улсын мэргэн-1, аймгийн мэргэн спортын мастер 11 гээд нийт 51 харваач, хүүхдийн төрөлд 11 харваач оролцон цэц мэргэнээ сорьж байна.

Т. Одончимэг

 

 

Холбоотой мэдээ