ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов мэндчилгээ дэвшүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
delgermaa@yahoo.com
2022-02-03 11:53:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цагаан сарын баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлжээ.


Эрхэм хүндэт ноёд, хатагтай нар аа!

Бие биенээ хайрлан хүндлэх, хүн бүрийн үнэ цэнийг жинхэнэ утгаар нь ойлгоход үндэслэсэн монгол түмний эв нэгдэл, үндэсний өв уламжлалыг шингээсэн Цагаан сарын баярын мэндийг минь хүлээн авна уу. XVII жарны «Буян үйлдэгч» хэмээх усан бар жил нь хүн бүрд амар амгалан, аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг авчирч, зорьсон зорилгодоо хүрэхэд нь хувь нэмрээ оруулах болтугай!

Цагаан сарын баярын өдрүүдээр дэвшүүлсэн ерөөл бүхэн биелэх болтугай!

Монголын ард түмэнд амжилт, хөгжил цэцэглэлт, аз жаргалыг хүсэн ерөөе!

XVII жарны «Буян үйлдэгч» хэмээх усан бар жилдээ        

 Юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэж,       

  Хотол түмнээрээ амгалан жаргахын ерөөл дэвшүүлье.     

  

    САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ!

Холбоотой мэдээ