Б.Чинбатад Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-01-28 13:59:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, XVII дугаар жарны буян үйлдэгч хэмээх бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гаргасан иргэдэд өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль хүртээв.


Гавьяат багш цол:

-МУИС-ийн зөвлөх профессор Ч.Таамаа

-Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны өндөр настан Ц.Нямаа

Шинжлэх ухааны гавьяат ажилтан

-ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн зөвлөх профессор Н.Хүүхэнжимээ

Байгаль орчны гавьяат ажилтан цол:

-Ус цаг уурын хөгжлийг дэмжих төв ТББ-ын Гүйцэтгэх захирал, ахмад цаг уурч Д.Цээсодролцоо

-Монголын байгаль орчны холбооны Дундговь аймгийн зөвлөлийн дарга Х.Цэнд-Аюуш

Гавьяат малчин цол:

-Хэнтий аймгийн Биндэр сумын Э.Дашдэндэв

Гавьяат холбоочин цол:

-Радио телевизийн үндэсний сүлжээ улсын үйлдвэрийн газрын ахмад холбоочин З.Цэдэнбалжир

Соёлын гавьяат зүтгэлтэн цол:

-Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн Төрийн торгон сүргийн агтны даамал Ц.Галбадрах

-“Монгол костюмс” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Сувд

Үйлчилгээний гавьяат ажилтан цол:

-Онцгой байдлын байгууллагын Ахмадын холбооны гишүүн, бэлтгэл хурандаа С.Залуухүү

Гавьяат хуульч цол:

-ХЗД-ийн дэд сайд асан, хуульч М.Төрбаяр

Урлагийн гавьяат зүтгэлтэн цол:

-“Никитон” хамтлагчийн даралтат хөгжимчин, Хөгжмийн найруулагч Б.Чинбат

Сүхбаатарын одон:

-Жүдо бөхийн олимпын шүүгч Т.Энхцэцэг

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон:

-“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит компанийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг

-Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын Төв түгээх төвийн машинист Д.Батжаргал

-“Голден жим” фитнесс клубийн дасгалжуулагч Ж.Баянмөнх

-Монгол Улсын филармонийн хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр

-“Алтайн хүдэр” ХХК-ийн Мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дуу оруулагч, жүжигчин Ө.Наранбаатар

Алтангадас одон:

-“Зоос одон тэмдэг” ХХК-ийн дархан Ч.Одончимэг

-Ахмад настны үндэсний төвийн бага эмч Ю.Чимгээ

-Ахмад төмөр замчин Ц.Солонго

-Байт харвааны шүүгч Э.Саруул

-Пара хөнгөн атлетикийн Үндэсний шигшээ багийн тамирчин П.Энхманлай

-Уртын дуучин Д.Үүрийнтуяа

Хөдөлмөрийн хүндэт медаль:

-АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан, комиссар Б.Саранцэцэг

-Үндэсний урлагийн их театрын Гоцлол бүжигчин Л.Энхболор

-Буянт-Ухаа ОУНБ-ын Эдийн засаг төлөвлөлтийн мэргэжилтэн Х.Тунгалагтамир

-“Мон Топ Трейд” ХХК-ийн Дулааны инженер Г.Содномдаржаа

Холбоотой мэдээ