Цэвэрлэгээний түлээг иргэдэд хямд үнээр худалдана

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2022-01-25 01:00:16

Архангай /МОНЦАМЭ/. Булган сумын ойн нөхөрлөлүүд, сумын ЗДТГ "Лондонгийн амьтан судлалын хүрээлэнгийн төсөл"-тэй хамтран сумын Баянбулаг, Тамир багийн нутаг дэвсгэрт шатсан ойд талбай тусгаарлалт хийлгэн, ойн цэвэрлэгээ хийжээ.  Цэвэрлэгээнээс гарсан  модоо  аймгийн төвийн айлуудад Цагаан сарын баярыг тохиолдуулан хямдралтай үнээр буюу нэг машин галын түлээг 150.000 төгрөгөөр 1 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд худалдаж борлуулахаар болжээ. Өнгөрсөн жил энэхүү үйл ажиллагааг ковидын хорио цээрээс шалтгаалан, түлээ түлшний хомсдолд орсон айлуудад тусламж үзүүлэх хэлбэрээр зохион байгуулж байсан юм.

Энэ ажилд нийгмийн хариуцлагын хүрээнд "Бяцхан чулуут", "Тэмээн чулуу", "Арцат", Баянбулаг багийн "Буурал хангай", "Могойнхон", "Баянбулаг", "Өгөөмөр" зэрэг нөхөрлөлүүд идэвхтэй оролцжээ.