МХБ: Өнгөрсөн 7 хоногт 4.7 сая хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-01-24 15:25:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн арилжаагаар, нийт 6 тэрбум төгрөгийн арилжаа хийв. Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 65 компанийн 4.7 сая ширхэг хувьцааг 5.1 тэрбум төгрөгөөр арилжсан байна.

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд: 

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд: 


Компанийн  бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 8,000 ширхэг, ам.долларын 100 ширхэг бондыг нийт 822,609,852 төгрөгөөр арилжив. 



Хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаанд 169,620 ширхэг нэгж эрхийг 93,762,601.73 төгрөгөөр арилжлаа.



Энэ оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 5,774,702,617,833.00 төгрөг болсон бол ТОП-20 индекс 41,913.49 нэгж болж өмнөх 7 хоногоос 2.00 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Холбоотой мэдээ