БНСУ-д “COVID-19”-ийн эмийг хэрэглэх насны хязгаарыг бууруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-01-21 12:02:45

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Засгийн газар коронавирусний “омикрон” хувилбарын тархалтыг хяналтад авахын тулд “COVID-19”-ийн эмүүдийг хэрэглэх насны хязгаарыг 65-аас 60 болгон бууруулна гэж тус улсын Ерөнхий сайд Ким Бу Кюм өнөөдөр мэдэгджээ.


Ерөнхийлөгч Мүн Жэ Ин “омикрон” БНСУ-д давамгайлан тархах хувилбар болсон талаар мэдэгдсэнээс нэг хоногийн дараа болсон “COVID-19” цар тахалтай тэмцэх асуудлаарх хурлын үеэр Ким Бу Кюм дээрх мэдэгдлийг хийсэн байна.


БНСУ “Pfizer” компанийн “COVID-19”-ийн эмийн эхний багцыг өнгөрсөн долоо хоногт хүлээн авсан бөгөөд эхний ээлжид дархлаа нь суларсан, 65 болон түүнээс дээш насны хүмүүст хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа юм. 

Холбоотой мэдээ