Төгрөгийн хадгаламж 15 их наяд төгрөг болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-01-18 15:21:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Төгрөгийн хадгаламж 2021 оны 12 дугаар сарын эцэст 15 их наяд төгрөг боллоо.

Энэ нь өмнөх сарынхаас 176.2 (1.2 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.6 (11.9 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 


Төгрөгийн хадгаламжийн 88.9 хувь (13.3 их наяд төгрөг) нь иргэдийн, 11.1 хувь (1.7 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагынх аж.


Валютын хадгаламж 4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 40.2 (1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, харин өмнөх оны мөн үеийнхээс 668.6 (14.4 хувь) тэрбум төгрөгөөр багасжээ. 

Холбоотой мэдээ