Орон сууцны анхны барилгыг энэ онд дахин төлөвлөлтөд оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-01-17 21:53:27

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын орон сууцны анхны барилга буюу Нэгдүгээр байрыг дахин төлөвлөлтөд оруулахаар болжээ.

Рашаант 10 дугаар багийн нэгдүгээр байр буюу одоогийн нэршлээр  3-328 тоот байр нь 1964 онд ашиглалтад орсон 16 айлын орон сууц юм. Тус орон сууцын ашиглалтын хугацаа нь дууссан тухай МХГ-ын улсын байцаагчийн дүгнэлт гараад багагүй хугацаа болоод буй.

Тэгвэл 2022 онд  Баянхонгор аймаг тус байрны оршин суугчдад нэг айлд 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж /орон нутгийн хөгжлийн сангийн 320 сая төгрөгөөр/, үлдсэн метр кв-ыг зах зээлийн доод үнээр худалдан авах нөхцөлийг олгохоор болжээ. Мөн залуу гэр бүлийг ипотекийн зээлд хамруулахаар болсон байна. 

Холбоотой мэдээ