Олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг тодорхойгүй хугацаагаар хориглов

ОРОН НУТАГТ | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2022-01-17 09:20:37

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Г.Батзам захирамж гаргаж “Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ оны нэгдүгээр сарын 13-наас эхлэн тус аймагт олон нийтийн үйл ажиллагаа зохион  байгуулахыг тодорхойгүй хугацаагаар хориглов.

“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдварын эсрэг дархлааны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор дархлаа сэргээх нэмэлт тунд идэвхтэй хамруулах ажлыг бүх шатанд зохион байгуулахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.

Холбоотой мэдээ