Аялал жуулчлалын хөгжлийн төв мэргэжлийн холбоодтой хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс Монголын аялал жуулчлалын салбарын мэргэжлийн холбоодын удирдлагуудыг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Бат-Эрдэнэ энэ онд мэргэжлийн холбоодтой олон талт хамтын ажиллагаа, аялал жуулчлалын салбарын хүний нөөц, нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг явуулахад хамтарч ажиллах чиглэлтэй байгаагаа танилцуулж, оролцогч бүрийн саналыг авлаа.
Мөн тус төвөөс мэргэжлийн холбоодыг дотоодын нөөц бололцоогоор хэрхэн дэмжиж ажиллах боломж байгааг ярилцсан юм. Уулзалт нь Аялал жуулчлалын хөгжлийн төв манай улсын аялал жуулчлалын салбарын зочлох үйлчилгээний мэргэжлийн холбоод хоорондын харилцааг бэхжүүлэх, зочлох үйлчилгээний салбарынханд тулгамдаад буй цар тахлын нөхцөл байдлыг даван туулахад дэмжиж, хамтран ажиллахад чиглэгджээ. Уулзалтад мэргэжлийн 17 холбооны удирдлага оролцжээ.