“Үндсэн хууль-30 жил” номын үзэсгэлэн дэлгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-01-13 16:26:10
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. С.Буяннэмэхийн нэрэмжит төв номын санд өнөөдөр “Үндсэн хууль-30 жил” номын үзэсгэлэнг нээж, Үндсэн хуулийн түүхэн ач холбогдол, үзэл баримтлал, судалгааны талаар олон нийтэд танилцууллаа.

Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа баталсан байдаг бөгөөд дээрх хуулиудтай холбоотой ном, товхимлыг тус үзэсгэлэнд дэлгэжээ. Мөн Ардчилсан шинэ үндсэн хуулийг батлалцахад Дундговь аймгаас сонгогдсон Ардын их хурлын депутатуудаа алдаршуулан танилцуулсан байна.

Энэ үеэр Хүмүүнлэг сургуулийн багш Б.Ганцэцэг, Мандал сургуулийн менежер Н.Амарсайхан, Эрдмийн далай цогцолбор сургуулийн менежер Э.Ууганцэцэг, Говийн ирээдүй цогцолбор сургуулийн Б.Ууганцэцэг нар илтгэл тавьж, түүхэндээ 4 удаа батлагдсан Үндсэн хуулиудын түүхэн ач холбогдол, үзэл баримтлал, түүний судалгаа, шинжилгээний талаар танилцуулжээ.

Тус үзэсгэлэнг Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль баталсны 30 жилийн ойг тохиолдуулан аймгийн ИТХ, ЗДТГ, С.Буяннэмэхийн нэрэмжит Төв номын сан хамтран зохион байгуулсан бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь Үндсэн хуулийн үзэл баримтлал, түүний ач холбогдлыг сурталчлан таниулах, үзэл санааг нь сурталчлан таниулах зорилготой юм. 

Холбоотой мэдээ